ЕТГ-аас зайнаас ажиллах боломж бүрдүүлэхийг уриаллаа

ЕТГ-аас зайнаас ажиллах боломж бүрдүүлэхийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир шинэ коронавирусний халдвар (Covid-19) Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан захирамж гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон 50-иас дээш настай ажилтнуудад Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал цалинтай чөлөө олгосон байна.

Энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд зайнаас ажиллах боломж бүрдүүлэх цахим системийг ажиллуулж эхэлжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас бусад байгууллагын удирдлагуудыг өндөржүүлсэн байдлын хугацаанд ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлж өгөхийг уриаллаа. 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.