ШУУРХАЙ: БНСУ болон Японоос иргэдээ авахаар боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан нэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан яаралтай авах арга хэмжээ, шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Засгийн газраас эхний ээлжинд Өмнөд Солонгосоос 300 гаруй, Японоос 100 гаруй иргэнээ авч ирэхээр болжээ.
Ингэхдээ, ахмад настан болон жирэмсэн, бага насны хүүхэдтэй, гэр бүлтэйгээ эмнэлгээр явсан зэрэг шалтгаантай 400 гаруй монгол иргэнийг эх орондоо авчрах шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн Европоос болон Москва, Истанбулд байгаа иргэдээ авчрах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.