Боливт коронавирусний анхны тохиолдол бүртгэгдлээ
Дэлхийн 100 гаруй улсад бүртгэгдээд байгаа коронавирусний халдвар улс орнуудад нэмж илэрсээр байна. Өнгөрсөн шөнө Турк улсад коронавирусний тохиолдол бүртгэгдсэн бол өнөө өглөө /2020.03.11/ Болив улсад “COVID-19”-ийн анхны тохиолдол бүртгэгджээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хоёр иргэн халдвар авсан байна. Боливын Эрүүл мэндийн сайд, доктор Анибаль Крус “Коронавирусний халдвар Оруро болон Санта-Крусд илэрсэн” гэж мэдэгдэв.
Хоёр өвчтөн 60-аас дээш насных бөгөөд Итали руу яваад ирсэн байжээ. Тэдний биеийн байдал хэвийн байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.