ЭМЯ: Франц улсын иргэний биеийн байдал ХҮНДЭВТЭР БАЙНА
Коронавирусээр өвчилсөн 57 настай Франц улсын иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас ХӨСҮТ-д авчран, эмчилгээ хийж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ЭМЯ-наас яг одоо өвчтөний биеийн байдал болон бусад цаг үеийн шинэчлэгдсэн мэдээлэл өгч байна.
Франц улсын иргэнийг өнөөдөр өглөө 09.38 цагт ХӨСҮТ-д авчирчээ.
Тухайн иргэнийг Улаанбаатарт авчрахад тээвэрлэлтийн явцад хүндрэл гараагүй. Биеийн байдал нь хүндэвтэр байгаа гэсэн мэдээллийг ЭМЯ өгч байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.