Коронавирустэй холбоотой зөвлөгөө өгөх 119 дугаарт 300 ХУУРАМЧ ДУУДЛАГА иржээ
Коронавируст халдвар (COVID-19)-ын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх 119 дугаарын утас 24 цагаар ажиллаж эхэлсэн. Тэгвэл өчигдрийн байдлаар уг дугаарт 900 дуудлага ирсний 300 нь хуурамч дуудлага байжээ.
Эрүүл мэндийн байгууллагын ажилчид 24 цагаар ээлжлэн ажиллаж байгаа ийм онцгой нөхцөлд хуурамч дуудлага, мэдээлэл өгч ажилд нь хүндрэл учруулахгүй байхыг ЭМЯ-наас мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.