ЗГ: "КОВИД-19" цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах нэмэлт зардлыг батлав

ЗГ: "КОВИД-19" цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах нэмэлт зардлыг батлав

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 03 дугаар сарын 25 -ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж, Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг батлав.

Уг нэмэлт төсвөөс гэрийн хяналт, тандалт хийх үйл ажиллагаанд дайчлагдан оролцож буй 773 резидент эмч, 227 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг 23 хоног дайчлан ажиллуулахад шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хоол, бичиг хэрэг, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах зэрэг нийт зардалд 3.9 тэрбум төгрөг, дотоодын хавьтлын улмаас тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах байр хоолны зардалд 874 сая төгрөг,  нийслэлийн 84 дархлаажуулалтын цэг дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодист 50 сая төгрөг, БНХАУ-аас цар тахлын эсрэг вакцин тээвэрлэн авч ирэх тээвэрлэлтийн зардалд 276 сая төгрөг нийт 5.9 тэрбум төгрөгийг зардал шаардлагатай гэв.

Үүнээс 3.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 2 тэрбум төгрөгийн зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэж, Шадар сайд болон Сангийн сайд нарт зөвшөөрлөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөвсгөл аймагт халдвар авсан 2 иргэний биеийн байдал хүндэвтэр байна 2021-03-25

Арвайхээрт нэг эерэг тохиолдол батлагдаад байна 2021-03-25

Комүсүби Такаясү 10 даваатай тэргүүлсэн хэвээр байна. 2021-03-25

ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав. 2021-03-25

Сангийн сайд Б.Жавхлан санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа. 2021-03-25

ЗГ: "КОВИД-19" цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах нэмэлт зардлыг батлав 2021-03-25

ЗГ: Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно 2021-03-25

Шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлнэ 2021-03-25

Нөөцийн махыг өнөөдрөөс 400 гаруй дэлгүүрээр худалдаж эхлэв. 2021-03-25

Гэрээр эмчлүүлэх иргэдэд тусламж үзүүлэх автомашин ажиллуулж байна 2021-03-25

Т.Ням-Очир: Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд гурван жил шаардлагатай 2021-03-25