Компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа онлайнаар хийнэ
Ногдол ашиг хуваарилах компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа онлайнаар хийхийг СЗХ, Монголын Хөрөнгийн биржээс зөвлөөд байна.
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас 29 нь ногдол ашиг хуваарилахаа мэдэгдээд байгаа юм. "COVID-19"-тэй холбоотойгоор манай улсад онцгой нөхцөл байдал үүссэн тул компаниуд ээлжит хурлаа хувьцаа эзэмшигчдийг биеэр оролцуулан нэг дор зарлан хуралдуулах боломжгүй болсон. Тиймээс Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд хувьцаа эзэмшигчдийг нэг дор олноор цугларуулахгүйгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим хэрэгсэл, онлайн орчинд зайны технологийг ашиглан хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ.
Ингэхдээ тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцоог хангуулах зэргээр ээлжит хурлыг өөрийн онцлогт тохирсон боломжтой хэлбэрээр зохион байгуулахыг зөвлөжээ. Энэ нөхцөлд СЗХ шаардлагатай мэдээ, мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргуулах болон бусад хэлбэрээр хурал зарласан этгээдтэй хамтран ажиллаж, цаг үеийн мэдээг өөрийн цахим хуудсаар тухай бүр мэдээлэхээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.