Монголын боксчдоос олимпын 2 дахь эрхийг О.Бямба-Эрдэнэ авлаа

Монголын боксчдоос олимпын 2 дахь эрхийг О.Бямба-Эрдэнэ авлаа

 Йорданы нийслэл Амман хотноо үргэлжилж буй АзиНомхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний 8 дахь өдөр /2020.03.11/ эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ /2020.03.11/ Ираны боксчин М.Сеидшахинг яллаа.


Ийнхүү Монголын боксчдоос “Токио-2020” Олимпын наадамд оролцох 2 дахь эрхийг О.Бямба-Эрдэнэ эх орондоо авчирлаа.


Ташрамд дуулгахад, Тус тэмцээн хүч үзсэн боксчдоос хөнгөн жинд эхний 6, дунд жинд эхний 5, хүнд жинд эхний 4 байрт шалгарсан тамирчдад Олимпын рингэд тулалдах эрх олгоно. Харин Амманд азгүйтсэн боксчид олимпын наадамд хүч сорих үлдсэн эрхийн төлөө тавдугаар сард Парис хотноо тулалдах юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.