Сайд асан М.Сономпилд Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ
![Сайд асан М.Сономпилд Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ](http://olnodo.com/media/post/2021-03/MzAbaFsN4q5ZRDKYJmK7szL9IAqijqFox0jhStnB.jpeg)
Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн казах иргэдэд уучлал үзүүлсэн. Энэ уучлалд 31 иргэн багтсан билээ.
Тэгвэл уучлал үзүүлсэн 31 иргэний дунд Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн асан Г.Солтан нар багтсан байна.
М.Сономпил нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Дархан дулааны цахилгаан станцад хаягдал үнсний сав шинээр барих сонгон шалгаруулалтад "Хотгол зам" компанийг шалгаруулах үүрэг өгч, иргэн Х-ээс 266 сая төгрөгийн авлига авсан хэмээн буруутгагдаж, шүүхээс дөрвөн жилийн ял сонссон. Түүнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уучлал үзүүлжээ.
Харин УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар оролцон тул нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаж 3 жилийн хорих ял оногдуулсан билээ. Гэвч түүнд Наурызын баярыг тохиолдуулан уучлал үзүүлсэн аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.