Улсын онцгой комисс хурал зарлалаа

Улсын онцгой комисс хурал зарлалаа

Улсын онцгой комисс (УОК) өнөөдөр /2021.03.29/ шуурхай хурал зарлажээ. Хуралдаанаар коронавирусний нөхцөл байдлын талаар хэлэлцэх аж.

Халдварын тархалт өдөр ирэх тусам тэлж байгаа тул хөл хорио тогтоох хугацааг наашлуулж ч мэдэх нөхцөл үүсээд байгаа аж. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13210 шинжилгээ хийхэд 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 хүрчээ. Өчигдөр 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан ба эмчлүүлж эрүүл болсон хүний тоо 4711 болж байна.

Халдвартай гэж шинээр бүртгэгдсэн 575 хүний 574 нь дотоодод халдварласан тохиолдлууд бол гуравдугаар сарын 18-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрчээ.

Өнөөдрийн байдлаар ийн дотоодод бүртгэгдсэн халдвар 7052, зөөвөрлөгдсөн тохиолдол 427 хүрээд байна. 

Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол өнгөрсөн 24 цагийн хугацаанд орон нутагт нийт 174 тохиолдол батлагджээ.

Нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо өнөөдрийн байдлаар 6268 байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.