АВТОБУСНЫ АРИУТГАЛ, ЦЭВЭРЛЭГЭЭН ДЭЭР АЖЛЫН ХЭСЭГ ТОГТМОЛ АЖИЛЛАЖ БАЙНА

АВТОБУСНЫ АРИУТГАЛ, ЦЭВЭРЛЭГЭЭН ДЭЭР АЖЛЫН ХЭСЭГ ТОГТМОЛ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээвэрт тодорхой хэмжээний зохицуулалтууд хийгдсэн билээ.

Корона вирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн бүх тээврийн хэрэгслүүдэд цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, оройдоо эрчимтэй хийж байна. Нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн тээврийн газрын удирдах ажилтнууд болон захиргааны алба хаагчид өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны оройн 20:00 цагаас өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний үүрийн 04:00 цаг хүртэл автобусны баазууд дээр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудтай хамтран ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэн ажиллажээ.

Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлээгний явцын мэдээг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхэд тогтмол танилцуулж үүрэг чиглэл авч ажиллаж байгаа хэмээн албаныхан хэллээ.

Корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээвэрт хийгдэж буй зохицуулалтын талаар Засаг даргын орлогч Б.Отгонсүхээс тодруулахад “Гуравдугаар сарын 10-аас 16-ны өглөөний 06:00 цаг хүртэл нийтийн тээврийн автбусанд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэж байна. Тухайлбал, 15 минут тутамд  нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минут болгож зохицуулж  байна. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд 30, ажлын өдрүүдэд 50 хувиар автобусны гаралтыг хязгаарлаж байгаа.  Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Энэ эрсдэлтэй цаг үед нийтйн тээврийг огт явуулахгүй байх санал гарч байгаа ч яалт ч үгүй ажилтай иргэдээ харгалзан үзэж тодорхой тооны нийтийн тээврийн хэрэгсэл явуулах шаардлагатай байгаа юм. Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн зорчилтын тоог харахад иргэдийн хөдөлгөөн 40 орчим хувиар багасч 190 орчим мянган зорчигч давтагдсан тоогоор нийтийн тээврээр зорчсон байна. Гэсэн хэдий ч гэсэн иргэд өөрсдийн хувийн ариун цэврээ сахиж, олон хүнтэй газарт аль болох явахгүй байхыг зөвлөж байна. Өглөө оройд нийтийн тээврийн цэвэрлэгээ ариутгалын явцын мэдээ тогтмол ирж байна. Халвар тархахгүй байх тал дээр бүх шатны байгууллагууд, аж ауйн нэгжүүд хичээж ажиллаж байна.” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Худал мэдээлэл түгээвэл 1.5 сая хүртэлх төгрөгөөр торгоно 2020-03-11

ЖОЛООЧ НАР “ТЭНГЭРИЙН ЗАМ”-ААР 6.5 КМ ЯВСАН БОЛ 2700 ТӨГРӨГ, ТҮҮНЭЭС ЦААШ 1 КМ ТУТАМД 400 ТӨГРӨГ ТӨЛНӨ 2020-03-12

АРХИ ХАМГИЙН ДЭЭД ТАЛ НЬ 40 ХУВИЙН СПИРТТЭЙ БАЙДАГ УЧРААС ВИРУСЫН ЭСРЭГ ЯМАР Ч НӨЛӨӨГҮЙ 2020-03-12

СОРИЛЫГ СӨГӨӨТЭЙ БАЙВАЛ БОЛОМЖ БОЛГОНО, СӨГӨӨГҮЙ БАЙВАЛ СҮЙРЭЛ Ч БОЛГОНО 2020-03-12

ЦЕГ: ШИНЭ КОРОНАВИРУСТАЙ ХОЛБООТОЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭВЭЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ 2020-03-12

АВТОБУСНЫ АРИУТГАЛ, ЦЭВЭРЛЭГЭЭН ДЭЭР АЖЛЫН ХЭСЭГ ТОГТМОЛ АЖИЛЛАЖ БАЙНА 2020-03-12

MICROSOFT 35 УЛСЫН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ОЛОН УЛСЫН ХАКЕРЫН СҮЛЖЭЭНД ЦОХИЛТ ӨГЧЭЭ 2020-03-12

ОЛОН УЛСЫН УРАЛДААН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ХҮМҮҮСТ МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОНО 2020-03-12

АНУ-ЫН ЦЭРЭГ АФГАНИСТАНААС ГАРЧ ЭХЭЛЛЭЭ 2020-03-12

НҮБ-ЫН ТӨВ БАЙР ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БАЙДЛАА ТҮР ЗОГСООЖЭЭ 2020-03-12

2020 ОНЫ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ 2020-03-12