НҮБ-ЫН ТӨВ БАЙР ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БАЙДЛАА ТҮР ЗОГСООЖЭЭ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик “Шинэ төрлийн коронавирусийн халдварыг даван туулахын тулд Нью-Йоркт дахь НҮБ-ын төв байр олон нийтэд нээлттэй бүх үйл ажиллагаагаа түр зогсоох бөгөөд НҮБ-ын аялал жуулчлалын үйл ажиллагаа бүгдийг нь түр хугацаатай зогсооно” гэж мэдэгдлээ.
Тэрбээр сэтгүүлчдэд, уг шийдвэрийг Нью Йоркийн орон нутгийн цагаар 10-ны өдрийн 20:00 цагаас хүчин төгөлдөр болно гэж мэдэгджээ. НҮБ халдварт өвчний тархалтыг тогтоон барихын тулд цаашид шаардлагатай арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэжээ.
Одоогийн байдлаар, НҮБ-ын төв байрладаг Нью-Йорк мужид коронавирусийн халдвар авсан 142 тохиолдол бүртгэгдсэн байна. Дужаррик “Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны ажилтнуудын дунд халдвар авсан тохиолдол гараагүй байна” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.