ЖОЛООЧ НАР “ТЭНГЭРИЙН ЗАМ”-ААР 6.5 КМ ЯВСАН БОЛ 2700 ТӨГРӨГ, ТҮҮНЭЭС ЦААШ 1 КМ ТУТАМД 400 ТӨГРӨГ ТӨЛНӨ
Газраас 6-12 метр өндөрт, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй Улаанбаатарыг бүхэлд тойрсон замыг барихаар төлөвлөснийг Зам,тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулсан.
Маршрутын хувьд 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд явна.
Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс ямар нэгэн төсөв гарахгүй бөгөөд концессоор хийнэ гэх мэдээллийг салбарын сайд өгч байна. Төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтыг 800 сая ам.доллар гэж тогтоожээ. Одоогоор Европын томоохон корпорациудаас хөрөнгө оруулах саналууд ирээд буй.
Харин энэ зээлийг жолооч нар нэмэлт татвар төлөн барагдуулах юм байна.
Жолооч нарын хувьд тухайн тойрог дээгүүр 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж төлөх юм байна
/Нэг ам.доллар 2766, нэг цент 27 төгрөгтэй тэнцэнэ/
Ингэснээр зургаан жилийн дотор зээл, зээлийн хүүгээ нөхөж 25 жил ашиглана гэж үзжээ.
Тэнгэрийн замын дэлгэрэнгүй танилцуулга видео:
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.