MICROSOFT 35 УЛСЫН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ОЛОН УЛСЫН ХАКЕРЫН СҮЛЖЭЭНД ЦОХИЛТ ӨГЧЭЭ
Microsoft-ийн Дижитал гэмт хэрэгтэй тэмцэх нэгж нь хакерын Necurs ботнет багийн бэлтгэсэн 6 сая домэйныг хураан авсан гэж The New York Times мэдээлэв. Уг ажиллагааг 35 улсын тагнуулын байгууллагуудтай хамтран явуулсан гэж мэдээлж байна. Майкрософт тэдний үйл ажиллагааг зохицуулсан ба ингэснээр тэд нэгэн зэрэг хакеруудын интернэтэд нэвтрэх эрхийг хааж, дараа нь өөрсдөө дайралт хийсэн байна.
Necurs-ын эсрэг дайралтыг Мягмар гарагт Калифорнийн Редмонд дахь Microsoft –ын АНУ-ын төв байрнаас хийжээ. Коронавирус тархах аюулын улмаас тус оффис хэсэгчлэн татан буугдсан байсан ч үйл ажиллагааны үеэр тус хэлтсийн ажилчид цугларчээ. Necurs сүлжээ нь урьдчилан тодорхойлсон алгоритмыг ашиглан сая сая домэйн хаягуудыг автоматаар үүсгэдэг байна. Майкрософт алгоритмыг дахин хийж, хаягийг хянах боломжтой болсон гэж компани The New York Times-т мэдээллээ.
Necurs-ын ажлыг Оросоос зохицуулж байгаа гэж тус хэвлэлийн газар тагнуулын ажилтнуудын ярьснаас иш татан мэдээлэв. Тус улсын эрх баригчид Necurs-ийг шууд дэмждэггүй боловч үүнийг эсэргүүцдэггүй гэдгийг тэд тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.