БНФУ, БШУЯ-ны хамтарсан тэтгэлгээр оюутан сургана.

БНФУ, БШУЯ-ны хамтарсан тэтгэлгээр оюутан сургана.

 Монгол Улсын БШУЯ, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2021-2022 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хооронд оюутан солилцох хамтарсан гэрээний хүрээнд тэтгэлгээр суралцуулах 8 оюутныг сонгон шалгаруулна.

Тус тэтгэлэг нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх, Монгол-Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилготой юм.

Хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.

Элсэхийг хүсэгчид Монгол Улсын иргэн байх,  Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй, голч дүн 3.0 доошгүй, суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавих франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан, өмнө нь өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх зэрэг шаардлага хангасан байх ёстой.

Хүсэлтийг 2021 оны 5 дугаар сарын  31-ний дотор Францын элчин сайдын яаманд ирүүлнэ.

Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувиасаа нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэйг сануулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.