Коронавирусийн тархалт зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ
Энэ талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн хорооны тусгай шинжээчдийн комиссын тэргүүн Чун Наньшань мэдэгджээ. Тэрээр “Бидний гаргасан урьдчилсан тооцоогоор тахал нь дэлхий даяар наанадаж зургаадугаар сар хүртэл үргэлжлэн тархана. Ойрын үед коронавирустэй хийх тэмцэл нь өвчнийг Хятадаас гаргахгүй байхад бус харин гаднаас Хятадад оруулж ирэхгүй байхад голлон анхаарахаар болж өөрчлөгдөнө” гэжээ.
Сүүлийн нэг хоногийн дотор БНХАУ-д коронавирусийн халдвар авсан шинэ тохиолдол ердөө 24 бүртгэгдсэн байна. Эмнэлгээс бүрэн эдгэрсэн 1578 хүн гарсан бол 22 хүн нас барсан.
Харин Өмнөд Солонгост нэг хоногийн дотор халдварын 242 тохиолдол илэрч нийт өвдсөн хүний тоо 7755 болжээ. Шинээр илэрсэн тохиолдлоос 131 нь Дэгү хотод, 52 нь Сөүлд, 12 нь Инчхон ба Көнгидо мужид бүртгэгсэн байна. Нас барсан хүний тоо 60 болж, 18 мянган 540 хүний шинжилгээний хариу хүлээж байна.
Японд өнгөрсөн нэг хоногийн дотор 59 шинэ тохиолдол бүртгэгдэн нийт халдвар авсан хүний тоо 1277 болжээ. Гурван хүн нас барсан. Хоккайдо арал ба Айти мужид халдвар авсан хүн хамгийн олон байна. Токиод халдвар авсан 67 хүн байсан бол Осакад 73.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.