Хятадын теннисчид шагналын мөнгөө Уханьд хандивлана

Хятадын теннисчид шагналын мөнгөө Уханьд хандивлана

Энэ сарын 8-нд Катарт ширээний теннисний Нээлттэй тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд Өмнөд Солонгосын багийг оруулаагүй ч Хятадын багийг оролцуулсан байна. Учир нь Хятадын шигшээ баг нэгдүгээр сараас хойш Катарт байрлаж байгаа юм. Эх орондоо харьчихвал гадаад улс орнуудын хоригт өртөж, тэмцээн уралдаанд орж чадахгүй тул теннисчид ийнхүү гадаадад байрласан хэвээр байгаа юм.

Катарын нээлттэй тэмцээн хятад тамирчдын ялалтаар өндөрлөлөө. Эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хосын төрөлд тэд түрүүлж, холимог хосын төрөлд хоёрдугаар байранд шалгарсан байна.

Нийт 400 мянган ам.долларын сантай тус тэмцээнд Хятадын теннисчид 246.900 ам.долларын шагналын мөнгө авсан бөгөөд бүх шагналаа Ухань хотын эмнэлгийн ажилтнуудад хандивлахаар болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.