Эхний тунгаа хийлгэсэн 532 хүн халдвар авчээ
![Эхний тунгаа хийлгэсэн 532 хүн халдвар авчээ](http://olnodo.com/media/post/2021-04/Zm3PraFLxehgPIPLYrJdQXo2jmcOhaHteriLgBEB.jpeg)
Коронавирусний эсрэг вакцинжуулалтад 310 мянга гаруй хүн хамрагдаад байгаа ч эхний тунгаа хийлгэсэн 532 хүн халдвар авсан байна.
Эмч, мэргэжилтнүүдийн мэдэгдэж байгаагаар бол эхний тунг хийлгээд 14 хоноход 40-50 хувийн дархлаа тогтож буй. Хоёр дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болох аж. Вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна.
Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч байгааг судалгаагаар тогтоожээ. Засгийн газраас дөрөвдүгээр сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм. Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнээ 4-р сард вакцины эхний тунг хийж, 5-р сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.