Дахин нэг цэргийн алба хаагч бэртэж, ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ ,

Дахин нэг цэргийн алба хаагч бэртэж, ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ ,

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь байлдагч Б-г зодож, бэртээсэн хэрэг гарсан. Байлдагч Б нь эмнэлэгт хүргэгдсэн ч бэртлээ даалгүй өнгөрсөн лхагва гарагт шилжих шөнө нас барсан билээ.

Тэгвэл өчигдөр /2021.03.31/ дахин нэг цэргийн алба хаагч бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Х нь сум алдаж, өөрийгөө бэртээжээ. Тэрбээр тухайн үед цэргийн ангийнхаа буудлагын талбайд сургалтын буудлага хийж байсан бөгөөд буугаа хураах үедээ сум алдаж, баруун хөлөө гэмтээсэн байна.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.