Б.Ууганбаяр: Улаанбаатарт 266, орон нутагт 128 тохиолдол батлагдлаа
![Б.Ууганбаяр: Улаанбаатарт 266, орон нутагт 128 тохиолдол батлагдлаа](http://olnodo.com/media/resized/1200x0/post/2021-04/emj04kejBmpnZAEk4S2o37P7cW5zR6J9SsiCl504.jpeg)
ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
/2021.04.01, 11:00 цаг/
Нөхцөл байдлын мэдээллийг өгдөг мэргэжлийн хүмүүсийн ажил өнөөдөр бусад ажилтай давхцсан учир мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 21 лабораторид 20489 сорьцонд шинжилгээ хийхэд 394 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 8841 боллоо. Сүүлийн 24 цагт 150 хүн эмчлэгдэж, эдгэрсэн хүний тоо 5070 боллоо. Шинээр бүртгэгдсэн 394 бүгд дотоодын халдвар байна. Ингээд дотоодын халдвар 8841 болж байна. Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт 266 тохиолдол батлагдаж, нийслэлийн нийт өвчлөл 7266 боллоо. Харин орон нутагт 128 тохиолдол шинээр батлагдаж, өвчлөл 1038 болж байна.
Улаанбаатарт бүртгэгдсэн 266 тохиолдол төвийн зургаан дүүрэгт бүргэгдлээ.
24 цагт 16 аймтагт 128 халдвар батлагдлаа.
- Сэлэнгэ-8, нийт 231,
- Дархан-5, нийт 124,
- Орхон-19, нийт 120,
- Дорноговь-11, нийт 48
- Архангай-6, нийт 61,
- Завхан-3, нийт 12,
- Төв-22, нийт 201,
- Хөвсгөл-2, нийт 36,
- Өвөрхангай-10, нийт 91,
- Баянхонгор-10, нийт 22,
- Булган-8, нийт 44,
- Ховд-13, нийт 16
- Сүхбаатар-11, нийт 11
Монгол Улсын хэмжээнд Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Төв, Өмнөговь гэсэн зургаан аймагт дархлаажуулалтын ажил эхлээд байгаа. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээний багийнхан үүнд хамрагдаж байгаа. Өмнөговь аймагт уур уурхайн тээврийн жолооч, ажилчид дархлаажуулалтад хамрагдаад эхэлчихсэн байгаа. Улаанбаатар хотод мөн вакцинжуулалт үргэлжилж байна. Өнөөдөр 50-64, 64-өөс дээш гэсэн ахмад насны хүмүүсээ вакцинжуулах ажил зохион байгуулагдаад явж байна.
Монгол Улсын хэмжээнд нийт 311.266 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Өнөөдөр вакцинжуулалт бүх цэгүүд дээр хэвийн үргэлжилж байна. Вакцинжуулалтад өдөртөө 13-15 мянган хүн хамруулах зорилго тавьсан хэвээр ажиллаж байна" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.