Энхийн цагт амиа алдсан цэргийн төлөө цээж нүцгэн акцлав
![Энхийн цагт амиа алдсан цэргийн төлөө цээж нүцгэн акцлав](http://olnodo.com/media/resized/1200x0/post/2021-04/RT04vjcHRt7FUtL2vrA99d1VMehMVgDfBZDsCUoV.jpeg)
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, амиа алдсан хэрэг гарсан. Эрүүл саруул хүний амь нас цэргийн албанд эндэж байгааг эсэргүүцэж иргэн Г.Мөнхжаргал төв талбайд хувцсаа тайлж, акц хийв.
Тэрбээр "Хүний амийг үнэлдэг болсон юм байна. Зах зээлийн ханшаар үхрийн мах 5-6 сая байхад хүний амь 50-60 сая төгрөг юм байна. Ингэж үнэлж байгааг би эсэргүүцэж байна. Яагаад бид хүлцэнгүй байх ёстой юм бэ. Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохгүй юу. Өмнө нь Засгийн газар танхимаараа огцорч байсан биз дээ. Би 11 настай хүүгээ цэрэгт явуулна гэж ярьдаг. Гэтэл хүү маань өчигдөр тэр мэдээг дуулаад “Та намайг цэрэгт явуулна гэдэг хэвээрээ юу” гэж асууж байна. Хүнийг үхтэл нь зодож алаад, оршуулгынх нь зардлыг даана, эцэг эхэд нь мөнгө өгнө гээд байж болохгүй” гэлээ.
Ингээд тэрбээр бүтэн нэг цагийн турш цээж нүцгэн төв талай дээр зогсож, эсэргүүцлээ илэрхийллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.