Амралтын өдөр ажиллаж буй шинжилгээний цэгээр зайлшгүй шаардлагатай иргэдэд үйлчилнэ,
![Амралтын өдөр ажиллаж буй шинжилгээний цэгээр зайлшгүй шаардлагатай иргэдэд үйлчилнэ,](http://olnodo.com/media/post/2021-04/aYcno6p9UO9TirM2vRcBq5UhNaZW0TkkX9saVzgj.jpeg)
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр иргэдээс нийт 346 дуудлага иржээ.
Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандсанаас 15 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгсөн байна.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 108 буюу 31.2 хувийг машин ачилтын талаар, 69 буюу 19,9 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаар, 56 буюу 16.2 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, хариу авах талаарх дуудлага эзэлжээ.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт PCR шинжилгээний цэгтэй холбоотойгоор иргэдээс ирсэн түгээмэл асуулт:
-Амралтын өдрөөр шинжилгээний цэгүүд ажиллах уу?
-Амралтын өдрөөр ажиллах шинжилгээний цэгийн мэдээлэл баасан гарагт тодорхой болно. Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэг зайлшгүй шаардлагатай /яаралтай эмнэлэгт хэвтэх, оршуулгын үйл ажиллагаанд оролцох гэх мэт/ иргэдэд үйлчилнэ. Бусад тохиолдолд eruul.gerege.mn-ээр цаг авч, шинжилгээнд хамрагдана.
-Ойрын хугацаанд шинжилгээний цаг байхгүй тул яаралтай шинжилгээг яаж өгөх вэ?
-Яаралтай шинжилгээнд хамруулах цэг гэж байхгүй. Иргэд шаардлагатай тохиолдолд хувийн эмнэлгүүдэд шинжилгээ өгөх боломжтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.