COVID-19: Испанийн баг Италид очихоос татгалзлаа

COVID-19: Испанийн баг Италид очихоос татгалзлаа

Өнөөдөр /2020.03.12/ Италийн Милан хотод хөлбөмбөгийн Европын лигийн тоглолт болно. Италийн “Интер” баг талбайдаа Испанийн “Хетафе” багийг хүлээн авах юм.

Гэвч Испанийн баг шинэ төрлийн коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа Италид очихгүй гэдгээ мэдэгдлээ.

“Хетафе” багийн ерөнхийлөгч Анхель Торрес “Бид Италид очихгүй. Яалаа гэж манай баг өвчний голомтод очих ёстой билээ? Манай багийг торгож, хасаж шийтгэсэн ч ялгаа байхгүй. Бид очихгүй. Тамирчдынхаа эрүү мэндийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Тоглолтыг Италиас өөр газарт шилжүүлэх, эсвэл хойшлуулахыг бид хүссэн” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.