Ангела Меркел: Коронавирус манай улсын иргэдийн 60-70 хувьд халдана

Ангела Меркел: Коронавирус манай улсын иргэдийн 60-70 хувьд халдана

Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Ангела Меркел коронавирусийн халдвар нийт хүн амынх нь 60-70 хувьд халдах эрсдэлтэй гэж мэдэгджээ.

Тус улсын Онцгой комиссын ээлжит хуралдааны үеэр коронавирусний тархалт, үүсэж болох эрсдэлийн тухай ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайдын мэдээллийн дараа тэрбээр ийнхүү ярьжээ.

“Бид үнэхээр бэлэн биш байна. Энэ вирусний талаар олон зүйлийг мэдэхгүй нөхцөл байдалд байна. Нөхцөл байдал бидний бодож байснаас хүнд юм. Эрүүл мэндийн тогтолцоо бүхэлдээ ачааллаа дийлэхгүй нь. Тиймээс манай хүн амын 60-70 хувьд халдах эрсдэлтэй юм байна” гэж ХБНГУ-ын канцлер Ангела Меркел ярьжээ.

Одоогоор ХБНГУ-д коронавирусийн халдвараар 1622 хүн оношлогдож, хоёр хүн амиа алдан, 18 хүн эдгэрээд байна.

Эх сурвалж: DW

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.