В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгатай БИЕЧЛЭН УУЛЗАХААС татгалзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2020 оны арваннэгдүгээр сараас хойш ОХУ-д албан ёсны айлчлал хийх хүсэлтийг манай Гадаад хэргийн яаманд удаа дараа тавьжээ.
Гадаад яамны зүгээс хүсэлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлж байгаа ч Тамгын газрын зүгээс тоймтой хариу өгөхгүй байгаа аж.
Хариу хүлээж цөхөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир ОХУ-ын ЕТГ-ын дарга А.В.Вайнод айлчлалын асуудлаар албан захидал хүргүүлсэн боловч одоогоор манай талаас тодорхой хариу аваагүй аж.
Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулахад, 2018 оны арванхоёрдугаар сард хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалаар хоёр тал гол асуудлуудаа тохиролцсон учраас ОХУ-ын Ерөнхийлөгч Монголын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах шаардлагагүй гэсэн байр суурийг Гадаад хэргийн сайд Лавров Монголын гадаад хэргийн сайдтай утсаар ярих үедээ илэрхийлжээ.
Монгол Улсад энэ оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болох ба одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөхөө зарлаад байгаа. Харин түүнийг анх дэвшүүлсэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа одоогийн Ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагыг хувийн зорилгоор ашигладаг, өөрт нь болон охинд нь эрүүгийн хэрэг үүсгэн дарамталсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй гэх шалтгаанаар намаасаа дахин нэр дэвшүүлэх боломжгүй гэж зарласан. Мөн 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн маргаан Үндсэн хуулийн цэц дээр нь өрнөж байгаа.
Х.Баттулга нь 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улстөрчдийг гадаад улсад данс, компанитай байхыг хорьж, гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирэн, иргэдэд тараана гэх амлалт өгөн, сонгогдсон. Гэтэл өнгөрсөн оны сүүлээр түүний зүүн өмнөд Ази дахь нууц компаниудын баримт, гадныханд зарсан олон тооны ашигт малтмалын ордуудын наймаа илэрч, олны дунд шуугиан тариад байгаа аж.
Мэргэжилтнүүдийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ мэт мухардмал байдал нь түүний ОХУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалын хувь заяанд нөлөөлж байгаа гэж үзэж байна” хэмээн ОХУ-ын https://cont.ws/@konstant.pav сайт мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.