Сергей Лавров: ОХУ, Монголын Ерөнхийлөгч нар биечлэн уулзах шаардлагатай гэж үзэхгүй байна

Сергей Лавров: ОХУ, Монголын Ерөнхийлөгч нар биечлэн уулзах шаардлагатай гэж үзэхгүй байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай биечлэн уулзахаас татгалзсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Оросын https://cont.ws/@Konstant.pav/1955823 сайтад хэрхэн мэдээлснийг орчуулан хүргэе.

Монголын Ерөнхийлөгчийн ажлын албанаас 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн ОХУ-ын Гадаад хэргийн яаманд Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны айлчлалыг зохион байгуулах хүсэлт тавьжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам Монголын талын хүсэлтийг Ерөнхийлөгчийнхөө алба руу явуулсан ч тодорхой хариулт аваагүй.

Монголын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, ноён Ө.Шижир ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.В.Вайнод айлчлалын асуудлаар албан захидал хүргүүлсэн ч одоогоор манай талаас тодорхой хариу аваагүй байна.

Найдвартай эх сурвалжийн мэдээллээр Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай утсаар ярихдаа Оросын тал ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Яагаад гэвэл талууд 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын харилцааны талаар тохиролцоонд хүрсэн.

Монгол Улсад энэ оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөхөө зарлаад байгаа юм. Харин түүнийг анх нэр дэвшүүлсэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа одоогийн Ерөнхийлөгч нь хууль шүүхийн байгууллагыг хувийн зорилгоор ашигладаг, өөрт нь болон охинд нь эрүүгийн хэрэг үүсгэн дарамталсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй гэх шалтгаанаар намаасаа дахин нэр дэвшүүлэх боломжгүй гэж зарлажээ. Мөн 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн маргаан Үндсэн хуулийн цэц дээр нь өрнөж байгаа аж.

Халтмаагийн Баттулга нь 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улстөрчдийг гадаад улсад данс болон компанитай байхыг хориглож, гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирэн, иргэдэд тараана гэх амлалт өгч сонгогджээ. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээр түүний зүүн өмнөд Ази дахь нууц компаниудын баримт, гадныханд зарсан олон тооны ашигт малтмалын ордуудын наймаа илэрч, олны дунд шуугиан тариад байгаа аж.

Мэргэжилтнүүд Ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрсон энэ мэт мухардмал байдал нь түүний ОХУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалын ирээдүйн төлөвт нөлөөлж байгаа гэж үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭМЯ: Ковид-19 өвчний улмаас хоёр эмэгтэй нас барлаа 2021-04-02

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгууллаа. 2021-04-02

Нийслэлийн Засаг дарга С.Сумъяабазар захирамж гаргалаа 2021-04-02

Н.Тавинбэх: Шахмал түлш үр дүнгээ өгсөн, цаашид үнийг нь бууруулах шаардлагатай 2021-04-02

В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгатай БИЕЧЛЭН УУЛЗАХААС татгалзжээ 2021-04-02

Сергей Лавров: ОХУ, Монголын Ерөнхийлөгч нар биечлэн уулзах шаардлагатай гэж үзэхгүй байна 2021-04-02

Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ. 2021-04-02

Сонгуулийн хорооны даргаар О.Хүрэлчулуун ажиллана. 2021-04-02

УИХ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөв. 2021-04-02

УИХ: Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо. 2021-04-02

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. 2021-04-02