УИХ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөв.

УИХ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөв.

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.02) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тус Байнгын хороо гуравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж дэмжжээ.

Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай саналаа энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр тус Байнгын хороонд ирүүлжээ. Түүнчлэн даатгуулагчийг төлөөлсөн зөвлөлийн гишүүн Б.Мягмар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.11.3 дахь заалтын дагуу бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна.

Тиймээс Байнгын хорооны хуралдаанаар Тогтмолын Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболдыг, даатгуулагчийг төлөөлсөн зөвлөлийн гишүүн Бямбасүрэнгийн Мягмарыг чөлөөлж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Хаянхярваагийн Амгаланбаатарыг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд томилогдож байгаа гишүүд эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг авлига, ашиг сонирхлоос ангид ямар зарчим барьж ажиллах талаар, даатгуулагчид эрүүл мэндийн даатгалд итгэл үнэмшил буурсан байгаа тул эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар, УИХ-ын гишүүн С.Чинзориг тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлөх гишүүдийг албан тушаалаар нь оруулах, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн хүү, аюулгүй байдлын талаар, мөн өндөр өртөгтэй мэс засал эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авчээ. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Улсын Их Хурлаас эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулсантай холбоотой Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд үүрэгт ажлаа хариуцлагатай хийх талаар санал хэлсэн байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнийг томилохдоо нэрээр биш албан тушаалаар томилох саналыг Байнгын хорооны гишүүд санал дэмжсэн байна. Нэр дэвшигч С.Энхболд нь хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны магистр зэрэгтэй, 2021 оноос Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллаж байгаа, нэр дэвшигч Х.Амгаланбаатар нь эрх зүйч мэргэжилтэй, 2013 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Булгантуяа, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Байнгын хорооны санал хураалт явуулахад С.Энхболдыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргаар томилох саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь, Х.Амгаланбаатарыг даатгуулагчийг төлөөлж Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг гишүүдийн 55.4 хувь нь дэмжсэн тул Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлагдсанд тооцов.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Тавинбэх: Шахмал түлш үр дүнгээ өгсөн, цаашид үнийг нь бууруулах шаардлагатай 2021-04-02

В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгатай БИЕЧЛЭН УУЛЗАХААС татгалзжээ 2021-04-02

Сергей Лавров: ОХУ, Монголын Ерөнхийлөгч нар биечлэн уулзах шаардлагатай гэж үзэхгүй байна 2021-04-02

Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ. 2021-04-02

Сонгуулийн хорооны даргаар О.Хүрэлчулуун ажиллана. 2021-04-02

УИХ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөв. 2021-04-02

УИХ: Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо. 2021-04-02

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. 2021-04-02

Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонсов. 2021-04-02

10 саяас дээш төлбөртэй сургуульд олгодог хувьсах зардлыг хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна. 2021-04-02

Монгол Улс зорилтот бүлгийнхээ 16 хувийг дархлаажуулаад байна. 2021-04-02