Сонгуулийн хорооны даргаар О.Хүрэлчулуун ажиллана.

Сонгуулийн хорооны даргаар О.Хүрэлчулуун ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Дархан-Уул аймгийн сонгуулийн хороог байгуулжээ.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймаг, Нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай Сонгуулийн Ерөнхий хорооны 40 дүгээр тогтоол 2021 оны 03 дугаар сарын 29-нд гарсан аж. Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, нарийн бичгийн даргаар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг нар ажиллах ажээ. Аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ч.Энхбат Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга О.Хүрэлчулуун, Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Л.Алтанчимэг нарт 4 сум, хэсгийн хороодын тамга, тэмдгийг гардуулан өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн Засаг дарга С.Сумъяабазар захирамж гаргалаа 2021-04-02

Н.Тавинбэх: Шахмал түлш үр дүнгээ өгсөн, цаашид үнийг нь бууруулах шаардлагатай 2021-04-02

В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгатай БИЕЧЛЭН УУЛЗАХААС татгалзжээ 2021-04-02

Сергей Лавров: ОХУ, Монголын Ерөнхийлөгч нар биечлэн уулзах шаардлагатай гэж үзэхгүй байна 2021-04-02

Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ. 2021-04-02

Сонгуулийн хорооны даргаар О.Хүрэлчулуун ажиллана. 2021-04-02

УИХ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөв. 2021-04-02

УИХ: Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо. 2021-04-02

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. 2021-04-02

Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонсов. 2021-04-02

10 саяас дээш төлбөртэй сургуульд олгодог хувьсах зардлыг хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна. 2021-04-02