Том солир дэлхийн хажуугаар өнгөрнө
НЬЮ-ЙОРК. /TASS/. “1998 OR2” хэмээх том солир дөрөвдүгээр сарын 29-нд дэлхийн хажуугаар 7.4 сая км зайтай өнгөрнө гэж Сnet.com цахим хуудсанд мэдээлжээ.
Сансрын уг биет нь 4.1 км орчим диаметртэй бөгөөд энэ жил дэлхийн хажуугаар ойрхон зайтай өнгөрөх солируудаас хамгийн том нь ажээ.
“Телескоп буюу огторгуйн дурангаар уг солир тэнгэрийн хаяа дээгүүр аажмаар хөвж яваа од мэт харагдана. Түүнийг зөвхөн 6 эсвэл 8 инчийн дурангаар ажиглах боломжтой” гэж одон орон судлаачид ярьжээ.
Огторгуйн дурангаар ажиглах боломжгүй хүмүүст зориулж “Virtual Telescope Project” байгууллага дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн солирын хөдөлгөөнийг онлайнаар цацах аж. Дараагийн удаад уг солир 2079 онд дэлхийн хажуугаар өнгөрнө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.