Европ тивд коронавирусний халдвар бүртгэгдээгүй ГАНЦ УЛС ҮЛДЛЭЭ

Европ тивд коронавирусний халдвар бүртгэгдээгүй ГАНЦ УЛС ҮЛДЛЭЭ

Европ тивд гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар  коронавирусний халдвар бүртгэгдээгүй нэг л улс үлдээд байгаа нь Монтенегро  юм. Тус  улсын Эрүүл мэндийн байгууллагын захирал Игор Галичийн мэдэгдсэнээр 2000 гаруй хүнээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахад халдвар илрээгүй аж.

Одоогоор 393 хүн хяналтад байгаа. Шинжилгээний хариу тодорхой болоход  2-3 цаг л шаардагдаж байгаа тул эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл үүсээгүй байна. Уг өвчинтэй холбоотой хуурамч мэдээлэл тараахгүй байхыг хүсье гэж Игор Галич мэдэгджээ.

Монтенегро улс Европ тивд ганцаараа халдваргүй улсаар үлдээд буйг Жонс Хопкинсийн  их сургуулийн эрдэмтэд ч онцолж мэдээлэлдээ дурдсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.