НҮБ-ын төв байранд коронавирусний ХАЛДВАР бүртгэгдлээ
НҮБ-ын төв байранд НҮБ-ын ажилтнуудын дунд коронавирусний халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ.
Филиппин улсаас НҮБ-ын дэргэд суугаа төлөөлөгчийн газрын ажилтан титэм вирусний халдвар авсан нь батлагдсан байна.
Эх сурвалжийн мэдээллээр, Филиппин улсын байнгын төлөөлөгчийн газар нэг ажилтан нь коронавирусний халдвар авсан тухай захидлыг бусад орны төлөөлөгчийн газруудад илгээсэн байна.
Хамгийн сүүлд гэхэд халдвар авсан ажилтан даваа гарагт НҮБ-ын төв байранд ирж, орон нутгийн цагаар 12.50-13.20 цагийн хооронд буюу 30 минут болоод гарсан байна. Одоогоор, Филиппиний байнгын төлөөлөгчийн газар хаалга барьсан бөгөөд бүх ажилтнууд нь сайн дураар тусгаарлагдаад байгаа юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.