Ханиалга намдаах 8 үр дүнтэй арга
1. Байцааны навчийг халуун усанд дүрж гаргаад дээр нь давс болон зөгийн балны холимгийг (1:1 харьцаатай) түрхэнэ. Хөрөхөөс нь өмнө халуун байхад нь цээж юмуу нуруун дээр (зүрхний ойр орчимд биш) тавиад хүнсний скочоор ороогоод, өвчтөнийг сайн ороож, хучиж, дулаална. Хэсэг хугацааны дараа байцааны навчаа авч болно. Холимог арьсанд шингэсэн байх ба үр дүнгээ үзүүлэх болно.
2. Чанасан болон духовканд жигнэсэн лийр бол хүчтэй ханиалга болон багтрааны үед тохиромжтой арга юм. Хатаасан лийрний ханд нь өндөр халуунтай байгаа үед цангааг сайн тайлдаг. 1 стакан хатаасан лийрэн дээр 500 мл ус хийгээд 20 минут чанана. Савыг гадуур нь юмаар ороогоод 4 цаг хандлана. Бэлэн болсон хандаа шүүнэ. Бүлээнээр нь өдөрт 4 удаа 100 мл-ээр хоолноос 30 минутын өмнө ууна.
3. 2 бананыг (түүхий биш) нухаад дээрээс нь 200 мл буцламгай ус хийгээд 10 минут буцалгана. Шүүгээд зөгийн бал нэмнэ. Бүлээнээр нь уугаарай.
4. 10 ширхэг нандин чавган дээр (финики) 500 мл ус хийгээд 30 минут буцалгана. Сайн шүүж авна. Хуурай ханиалганы үед халуунаар нь ууна. 200 мл сүүнд 6-7 ширхэг нандин чавга хийгээд буцалгаж ууж ч бас болно. Үр дүн ижил.
5. 30 гр үзмийг буцалсан хүйтэн усанд 45 минут дэвтээнэ. Дараа нь үзмээ шүүж авна. Унтахын өмнө үзмээ халуун сүүгээр даруулан иднэ. Хүчтэй ханиалганы үед ч энэ энгийн арга тус болно.
6. Хүүхдийн ханиалганд дараах холимог тус болно. Ойролцоо хэмжээний 1 алим, 1 сонгино, 1 лууванг жижиг үрүүлээр үрнэ. Дээр нь 2 хоолны халбага зөгийн бал нэмээд сайн хутгана. Хүүхдэд бүлээнээр нь 1 цайны халбагаар өдөрт 4-5 удаа өгнө.
7. 2 хоолны халбага үрсэн алим, 2 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага үрсэн сонгиныг хооронд нь холиод бүлээнээр 1 цайны халбагаар өдөрт 4-8 удаа хэрэглэнэ.
8. Ханиалганы эсрэг «галт» сүү. 10 ширхэг сонгиныг буузных шиг хэрчээд, 1 бүтэн сармисыг жижиглэнэ. Сармис, сонгино дээрээ 500 мл сүү хийгээд сармис сонгиноо зөөлөртөл буцалгана. Бэлэн болсон холимог дээрээ гааны навч, зөгийн бал нэмнэ. 1 цаг хандалсны дараа шүүнэ. Бэлэн болсон хандыг 1 хоолны халбагаар өдөрт хэд хэдэн удаа ууна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.