Б.Буянтогтох: Энэ удаагийн хөл хорионы үед бүх тоон үзүүлэлт буурсангүй

Б.Буянтогтох: Энэ удаагийн хөл хорионы үед бүх тоон үзүүлэлт буурсангүй

Коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.23/ мэдээллийн үеэр ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дараах асуултад хариуллаа.


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох тус яамны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, дараах асуултад хариуллаа.

-Эмнэлгийн ачаалал, тусламж үйлчилгээ ямар байгаа вэ?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ ачаалал ихтэй ажиллаж байна.

-Хөл хорионы үр дүн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэр нөлөөлөв?

-Хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 31 мянган тохиолдол гарах байсан гэсэн тооцоо бий. Хэрвээ тохиолдол ийм хэмжээнд хүрсэн бол эрүүл мэндийн систем уналтад орох байсан.

-Цаашдаа хөл хориог сунгах хэрэгтэй юу?

-Хөл хорионы төгсгөлд эмнэлэгт хэвтэж байгаа, эрчимт эмчилгээнд байгаа хүмүүсийн тоо, нас баралт зэрэг буурсан байх ёстой. Гэтэл энэ удаагийн хөл хорионы үед бүх тоон үзүүлэлт буурсангүй. Тиймээс хөл хориог сулруулах шаардлагыг хангаагүй. Хөл хорионы үр дүнд тархалтын тоо буурч, энэ хугацаанд эрүүл мэндийн салбар нөөцөө бэлддэг ач холбогдолтой.

-Нас баралт хэрхэн бүртгэгдэж байна вэ?

-Нас баралт 2-4 долоо хоногийн дараа гарч ирдэг. Ихэнх хувь нь эмнэлэгт, 20 орчим хувь нь гэрээр нас барж байна. Амьсгалын замын хүндрэл гарвал ковидын шинж тэмдэг мөн үү гэж үзэн эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Нас баралт ямар шалтгаантай байна вэ?

-Архаг хууч өвчин нь сэдрэн, улмаар ковидын хүндрэлийн нөлөөгөөр нас барж байна.

-Гэрийн тусгаарлалтад олон хүн байна. Ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах вэ?

-Амт үнэр мэдрэхгүй алдагдах, ханиалгах халуурах шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг дүүргийн эмнэл зүйн багт хандана.

-Цаашдаа хэрхэн зохион байгуулах вэ?

-Токио хот 10 сая гаруй хүнтэй. 3000 гаруй ор бэлдэн, тусламж үйлчилгээ явуулж байна. Манай улсын хувьд, 4000 гаруй ор бэлдсэн байгаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Манай улс 600 мянган тун "Вероселл" вакцин хүлээн авав 2021-04-23

Шинжилгээгээр 1264 хүнд халдвар илэрлээ. 2021-04-23

АНУ-ЫН КОНГРЕССТ “ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙГ ДАХИН ӨРГӨН БАРИВ 2021-04-23

Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нарын албаны хүмүүстэй цахим уулзалт хийлээ 2021-04-23

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг 2022 он хүртэл татвараас чөлөөлөв 2021-04-23

Б.Буянтогтох: Энэ удаагийн хөл хорионы үед бүх тоон үзүүлэлт буурсангүй 2021-04-23

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр цахимаар болов. 2021-04-23

Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье 2021-04-23

Б.Ууганбат: Иргэдээ дархлаажуулалтад хамруулахад бэлэн болоод байна 2021-04-23

Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт цахимаар боллоо 2021-04-23

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад шаардлага хүргүүллээ 2021-04-23