“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр цахимаар болов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр цахимаар болов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр цахимаар болов.

Хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангийн тухай ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах, ногдол ашиг хуваарилахгүй шийдвэр танилцуулах, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлтийг оруулах, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар хэлэлцэв.

Тус компани өнгөрсөн онд 15,5 сая тн нүүрс борлуулж, 2020 оны олборлолтын төлөвлөгөөг 100, борлуулалтын төлөвлөгөөг 111 хувиар биелүүлж, нэг их наяд 677,1 тэрбум төгрөгийн орлоготой, 149,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, улсын төсөвт 490,1 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлжээ.

Тайлант хугацаанд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөл, Улаанбаатар хотын утааг багасгах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэсэн аж.

Түүнчлэн, компанийг хөгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулсан бөгөөд иргэдийн 1072 хувьцааг үнэ цэнтэй болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч, олон улсын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад дэд бүтэц, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд компанийн оролцоог нэмэх чиглэлээр “ЭТТ-Бонд”-оор хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, төслийг санхүүжүүлэх санхүүгийн нөөц бүрдүүлж байна.

Цахим хурлыг компанийн www.ett.mn вэб сайт, “1072 Хувьцаа мэдэээллийн төв” фэйсбүүк хуудсаар дамжуулж, УУХҮЯ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын  саналын эрх бүхий төлөөлөгчид, хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр 1264 хүнд халдвар илэрлээ. 2021-04-23

АНУ-ЫН КОНГРЕССТ “ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙГ ДАХИН ӨРГӨН БАРИВ 2021-04-23

Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нарын албаны хүмүүстэй цахим уулзалт хийлээ 2021-04-23

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг 2022 он хүртэл татвараас чөлөөлөв 2021-04-23

Б.Буянтогтох: Энэ удаагийн хөл хорионы үед бүх тоон үзүүлэлт буурсангүй 2021-04-23

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр цахимаар болов. 2021-04-23

Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье 2021-04-23

Б.Ууганбат: Иргэдээ дархлаажуулалтад хамруулахад бэлэн болоод байна 2021-04-23

Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт цахимаар боллоо 2021-04-23

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад шаардлага хүргүүллээ 2021-04-23

ОБЕГ: Осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 2021-04-23