Цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх нэгдсэн зохицуулалтын багийн анхдугаар хурал болов.

Цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх нэгдсэн зохицуулалтын багийн анхдугаар хурал болов.

 Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн албанаас хамтран санаачилсан “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Нэгдсэн зохицуулалтын баг”-ийн анхдугаар хуралдаан энэ сарын 27-нд цахимаар болов.

Хуралд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй ажлыг дэлгэрэнгүй танилцуулж, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Нэгдсэн зохицуулалтын баг нь цар тахлыг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Нэгдсэн зохицуулалтын баг нь КОВИД-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн үр нөлөө, эрсдэлийг тооцоололд үндэслэн шаардлагатай хариу ажил өрнүүлэх, олон талт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын болон түнш улс орнуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг уялдуулах, шаардлагатай санхүүжилт, нөөцийн хуваарилалтыг нэгдсэн зохицуулалтаар хангахад дэмжихх зорилготой юм.

Түүнчлэн тус хуралдааны үеэр “КОВИД-19-ийн үеийн Монгол Улсын нөхцөл байдал” (https://www.covidmongolia.mn) мэдээллийн нэгдсэн цахим хуудасны нээлтийг албан ёсоор хийлээ. Тус цахим хуудас нь цар тахлын нөхцөл байдлыг шууд, цаг алдалгүй хянах боломжийг бүрдүүлэх, бодит мэдээлэл, тоо баримт болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд монгол, англи хэлээр шуурхай хүргэх зорилготой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхний төсөөлснөөс илүү сайхан зүйл болно. 2021-04-28

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-04-28

У.ХҮРЭЛСҮХ: Надад хоёрхон сонголт байсан 2021-04-28

Төв цэвэрлэх байгууламж тойрсон ТӨВӨГТЭЙ АСУУДЛУУД 2021-04-28

ОУПХ-ны цахим хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Монголын парламентыг төлөөлөв. 2021-04-28

Цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх нэгдсэн зохицуулалтын багийн анхдугаар хурал болов. 2021-04-28

Сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулганд оролцож байна. 2021-04-28

Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ойн өдөр тохиож байна. 2021-04-28

ЗГ: Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 744564 хүн, хоёрдугаар тунд 262 466 хүн хамрагдаад байна. 2021-04-28

Үндэсний чуулганы ажлын хэсгийн хурал болов. 2021-04-28

Чөлөөт бөхийн зарим тамирчдаас "Ковид-19" халдвар илэрчээ. 2021-04-28