Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ойн өдөр тохиож байна.

Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ойн өдөр тохиож байна.

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.

Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 77 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, дэслэгч генерал Г.Дамдинсүрэн, хошууч генерал Г.Махбариад, О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал  О.Үржин,  хошууч генерал Т.Бадрал, бригадын генерал Г.Ариунбуян, бригадын генерал М.Энх-Амар нарын алтан мөрдэст генерал цолтнууд төрөн гарсан юм.

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 77 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс алтан мөрдэст генералууддаа болон тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь  эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

У.ХҮРЭЛСҮХ: Надад хоёрхон сонголт байсан 2021-04-28

Төв цэвэрлэх байгууламж тойрсон ТӨВӨГТЭЙ АСУУДЛУУД 2021-04-28

ОУПХ-ны цахим хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Монголын парламентыг төлөөлөв. 2021-04-28

Цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх нэгдсэн зохицуулалтын багийн анхдугаар хурал болов. 2021-04-28

Сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулганд оролцож байна. 2021-04-28

Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ойн өдөр тохиож байна. 2021-04-28

ЗГ: Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 744564 хүн, хоёрдугаар тунд 262 466 хүн хамрагдаад байна. 2021-04-28

Үндэсний чуулганы ажлын хэсгийн хурал болов. 2021-04-28

Чөлөөт бөхийн зарим тамирчдаас "Ковид-19" халдвар илэрчээ. 2021-04-28

Т.Гантулга: Сүхбаатар суманд ирсэн хүн бүрийг 10 хоног тусгаарлана. 2021-04-28

Засгийн газар ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ асуудлыг хэлэлцэж байна. 2021-04-28