Японы зүүн хойд нутагт өнөө өглөө 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон
Японы зүүн хойд нутагт өнөө өглөөний 10:27 цагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомт Мияги мужийн эргээс холгүй 60 километрийн гүнд байжээ. Цунамийн аюул нүүрлэх төлөвгүй байгааг мэргэжилтнүүд мэдээлжээ.
Токиогийн Цахилгаан эрчим хүчний компанийн мэдээлснээр, 2011 онд байгалийн гамшигт нэрвэгдсэн Фүкүшима Дайичи атомын цахилгаан станцын үйл ажиллагаа доголдоогүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.