Вакцин, био бэлдмэлийн агуулах барьж байна
Вакцин, био бэлдмэлийг хадгалах, хүйтэн хэлхээний үндэсний төв агуулахын өргөтгөлийн бүтээн байгуулах ажлыг Шадар сайд С.Амарсайханы шийдвэрээр өнөөдрөөс эхлүүлээд байгаа талаар Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.
Тус агуулахад нэмэх 2-8 хэм, хасах 15-25 болон хасах 70 хэмд вакцин, био бэлдмэл хадгалах зориулалттай тоног төхөөрөмж суурилуулах юм. Вакцины хадгалах, тээвэрлэх аюулгүй байдлыг хангах зорилгоор уг агуулахыг барьж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Улсын хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 41 хувийг нь вакцины нэгдүгээр тунд, 18 хувийг нь давтан тунд хамруулаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.