ОХУ-ын "Спутник-V" вакцины 20 мянган тунг хүлээн авлаа

ОХУ-ын "Спутник-V" вакцины 20 мянган тунг хүлээн авлаа

ОХУ-ын "Спутник V" вакцины эхний ээлжийн 20 мянган тунг өнөөдөр хүлээн авч байгаа тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудсандаа мэдээлэв. 

Тэрбээр, "Засгийн газрын холбогдох байгууллагууд вакцин татан авах ажлыг түргэсгэх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, идэвхтэй ажилласаар байна. Манай хувийн хэвшлээс мөн 20 мянган тунг татан аваад байна" хэмээн онцолжээ. Мөн тэрээр, "Вероселл" вакцины ээлжит 334 400 тунг өнөөдөр шөнө тээвэрлэн авчирна гэдгийг тэмдэглэсэн байна. 

Ташрамд дурдахад, манай улс ОХУ-ын "Спутник-V" вакцины нэг сая тун худалдан авах гэрээ байгуулаад байгаа билээ. 

Манай улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн аваад байна. Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  "Астразенека" вакцины 150 мянган тун,
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун,
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14 400 тун,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25 740 тун,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,
  • Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50 400 тун,
  • Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакцин,
  • Дөрөвдүгээр сарын 24-нд БНХАУ-аас нийт 300 мянган тун “Вероселл” вакцин,
  • Дөрөвдүгээр сарын 29-нд БНХАУ-аас нийт 334 400 тун “Вероселл” вакциныг тус тус хүлээн авсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.