А.Цогцэцэг: Вакциндаа зөв ойлголттой байж, бүгдээрээ хамрагдах нь, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

А.Цогцэцэг: Вакциндаа зөв ойлголттой байж, бүгдээрээ хамрагдах нь, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021.05.05/

Эрүүл мэндийн сайд асан, Анагаах ухааны доктор, профессор А.Цогцэцэг өнөөдрийн хурлын үеэр вакцинтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Коронавируст халдвар дэлхий нийтэд тархаад хоёр дахь жилийхээ нүүрийг үзэж байна.

Монгол Улс төдийгүй дэлхий нийт энэ өвчний өмнө  өвдөг сөгдөж байна. Гэхдээ вакциныг маш богино хугацаанд гаргасан нь олзуурхууштай үйл ажиллагаа гэж харж байгаа. Дэлхий нийт 1923 оноос эхэлж нийгмийн эрүүл мэндийн салбарт вакциныг хэрэглэж өнөөдрийг хүрсэн.

Арав гаруй өвчний тархалтыг  7 төрлийн товлолт вакцины үр дүнгээр 95-98 хүртэл бууруулж чадсан. Зарим өвчнийг нэрийг нь ч хэлж чадахгүй, мартах хэмжээнд хүртэл вакцин үр дүнгээ үзүүлсэн байна.  90 гаруй хувь гэдэг бол 100 хувьтай дүйцнэ.

Монгол Улсын иргэд бид хүүхдээ төрснөөс нь эхлээд 15 нас хүртэл 7 төрлийн товлолт вакцин хийлгэдэг. Манай ард иргэд хүүхдүүдээ цаг хугацаанд нь вакцинд хамруулдаг шүү дээ. Вакцинжуулалт шаардлагатай  өвчнүүд голцуу хүмүүст үлдэц үлдээдэг. Тахир дутуу болох, эрхтэн системийн асуудалтай болох зэрэг үлдэц үлдээдэг.

Олон нийтийн сүлжээгээр, хэвлэлээр вакцин хэрэгтэй, хэрэггүй гэдэг асуудал гарч байгаа нь хүний эрх боловч таны эрхээр хүний эрх хязгаарлагддаг гэдгийг санах нь зөв. Вакциндаа зөв ойлголттой байж, бүгдээрээ хамрагдах нь, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Хэрэв тухайн өвчнөөр хүнд хэлбэрээр өвчилж, сэхээн амьдруулах тасагт хэвтэх хэмжээнд хүрэх байсан бол дунд зэргийн хэмжээнд өвчилнө. Дунд зэргийн хэмжээнд өвчлөх байсан бол хөнгөн хэлбэрээр өвчлөх юм.

Иргэдийн хандлагыг харахад хятад вакцин учраас хийлгэхгүй гэж их хандаж байх шиг байна. Манайд импортоор орж ирж буй вакцины 80 хувь БНХАУ-аас орж ирж байгаа.Тус улсын нэр бүхий хоёр вакциныг ДЭМБ болон АНУ-ын Өвчний хяналтын бүртгэлийн газар бүртгэж авсны дараа хийлгэнэ гэх хандлага байна.

Мэдээллүүдээс үзэхэд синовак, синофарм вакцин аль аль нь бүртгэлийн шатандаа яваа. Тавдугаар сарын 15-ны дотор бүртгэгдэхээр байгаа гэлээ.

Өнөөдөр дэлхий нийтэд хэрэглэж буй ковидын эсрэг вакцинуудыг 98 жилийн түүхтэй уламжлалт  арга дээр суурилсан, шинжлэх ухааны аргаар гарган авч байгаа. Хятад вакциныг нэг өөр аргаар, АНУ, Герман вакциныг мөн өөр өөр аргаар гаргаж аваад байгаа юм биш. Нэг л стандартаар гарган авч байгаа.

Харшилтай хүмүүс вакцин хийлгэж болохгүй гэх мэдээлэл байгаа. Тийм биш. Харшил сэдрээгүй байх үедээ хийлгэж болно. Тухайн иргэн болгоомжилж байгаа бол вакцин хийлгэх үедээ харшлын эмээ ууж болно гэхчлэн зөвлөлөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол дахь Америкийн худалдааны танхим (АМЧАМ)-ын ээлжит уулзалтанд зочин илтгэгчээр оролцов 2021-05-05

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 2021-05-05

Нийслэлийн иргэдийн 84.6 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна 2021-05-05

Шинжилгээгээр 1128 хүнээс коронавирус илэрчээ. 2021-05-05

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20:00 цагт газардах хуваарьтай байна. 2021-05-05

А.Цогцэцэг: Вакциндаа зөв ойлголттой байж, бүгдээрээ хамрагдах нь, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. 2021-05-05

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн материалыг СЕХ-нд өглөө 2021-05-05

С.Амарсайхан: Ирэх сарын 1 хүртэл хил нээхгүй 2021-05-05

“COVID-19” халдвартай өвчтөний эмчилгээнд 650 000-4 300 000 төгрөг зарцуулна 2021-05-05

Вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд 50.000 төгрөгийн урамшуулал олгоно 2021-05-05

Н.Алтанхуяг: Манай намыг бүртгэхгүй гэвэл Монголын ард түмэндээ хандана. 2021-05-05