Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн материалыг СЕХ-нд өглөө
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр \2021.05.05\ СЕХ-нд материалаа өгөх хуулийн заалттай. Ингээд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх т 11:40 морин цагт материалаа СЕХ-нд өглөө.
Түүний материалыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хүлээлгэн өглөө.
Тэрбээр "Мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газар хүлээлгэн өгөхөд 17 зүйл заалтад өөрчлөлт оруулахыг хүссэн. Ингээд дээрх зүйл заалтад өөрчлөлт оруулаад дахин явуулахад шаардлагад нийцсэн байна гэдэг хариуг өгсөн.
Төрийн тэргүүнийг сонгох сонгууль шударга болж, эргэлзээгүй байх ёстой" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.