Вакцинаа бүтэн тун хийлгэсэн бол PCR өгөх шаардлагагүй гэв

Вакцинаа бүтэн тун хийлгэсэн бол PCR өгөх шаардлагагүй гэв

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.  /2021.05.06/

Энэ үеэр Дархлаа судлалын нийгэмлэгийн тэргүүн, доктор н.Батбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад  хэрэглэж байгаа вакцинуудад эргэлзэх юм байхгүй.  Синофарм, Синовак вакцинуудыг  вакцин үйлдвэрлэлийн 100 жилийн туршлага дээр үндэслэн гарган авсан.

Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 7-гоос илүү хоносон бол бүтэн тун хийлгэсэн гэж ойлгож болно. Бүтэн тун хийлгэсэн хүмүүс шинж тэмдэггүй, эсвэл нэн хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэл буурна. Вирусний халдвар тараах эрсдэл буурна.

Вакцин ямар  ч өвчин үүсгэхгүй. Бүтэн тун хийлгэсэн хүмүүс  халдвар авч болно. Халдвар тарааж болно. Гэхдээ энэ нь халдвар авсан хүмүүсээс эрс бага байна.

Вакцин хийлгэсний дараа эсрэг биетийн шинжилгээг  эмчийн заалтаар л хийдэг. Хүн бүр эсрэг биетийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Эсрэг биетийг хувиар тооцож үздэггүй. Харамсалтай нь манай  зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор ингээд байна.

Бүтэн тунгаар вакцин хийлгэсэн  бол ямар ч тохиолдолд PCR  өгөх шаардлагагүй.  Вакцин гэдэг чинь өвчин үүсгэгч вирус биш. Магадгүй,  вакцин хийлгэсний дараа дархлааны урвалаас болоод үндсэн өвчин сэдэрч болно. Гэхдээ ямар ч аюулгүй гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хотын дарга Энхтайваны гүүрний засварыг стандартын дагуу хийхийг үүрэг болголоо 2021-05-06

Хулгана, луу, бич жилтний хийморийн буулттай өдөр өнөөдөр тохиож байна 2021-05-06

БНСУ руу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар ярилцжээ. 2021-05-06

Хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт тэтгэмж олгохоор болов. 2021-05-06

Шинээр халдварын 940 тохиолдол бүртгэгэгдэж, 12 хүн нас баржээ 2021-05-06

Вакцинаа бүтэн тун хийлгэсэн бол PCR өгөх шаардлагагүй гэв 2021-05-06

Тавдугаар сарын 8-наас СУРАГЧДЫН ЗУНЫ АМРАЛТЫГ эхлүүлэхээр боллоо. 2021-05-06

Элчин сайд А.Баттөр судлаач Мари Фэйвриг хүлээн авч уулзав. 2021-05-06

Гавьяат тамирчин Н.Төгсцогт дараагийн тулаанаа энэ сарын 29-нд хийхээр болжээ. 2021-05-06

Хадгаламж болон зээлийн хүү тооцох аргачлалыг Монголбанк, СЗХ хамтран батална. 2021-05-06

Г.Батбаатар: Зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор эсрэг биетийн шинжилгээ гэж аваад байна. 2021-05-06