Тавдугаар сарын 8-наас СУРАГЧДЫН ЗУНЫ АМРАЛТЫГ эхлүүлэхээр боллоо.

Тавдугаар сарын 8-наас СУРАГЧДЫН ЗУНЫ АМРАЛТЫГ эхлүүлэхээр боллоо.

Боловсрол, шинжлэх ухааны яам хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах асуудлаар цахим хурал зохион байгуулав.

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа.

Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан байдаг. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 247040 хүүхэд, ЕБС-д 680837 хүүхэд суралцаж байна. Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялгаатай байдлыг нэмэгдүүлэх, багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа учир амралтыг наашлуулахаар хэд хэдэн хувилбар боловсруулсан.

Боловсруулсан саналуудынхаа хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн болно.

Ингээд 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.07-ны өдөр хичээллүүлээд амраах бол 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний баасан гарагт хичээллээд амарна. 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байна.

Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалж байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм. Дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргэж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх 7 хоногтзарлана.

Эрт амарч байгаа учир намар наймдугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулна. Амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, сэтгэл санааг сэргээх зэргээр анхаарал хандуулахыг хүсье. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хулгана, луу, бич жилтний хийморийн буулттай өдөр өнөөдөр тохиож байна 2021-05-06

БНСУ руу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар ярилцжээ. 2021-05-06

Хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт тэтгэмж олгохоор болов. 2021-05-06

Шинээр халдварын 940 тохиолдол бүртгэгэгдэж, 12 хүн нас баржээ 2021-05-06

Вакцинаа бүтэн тун хийлгэсэн бол PCR өгөх шаардлагагүй гэв 2021-05-06

Тавдугаар сарын 8-наас СУРАГЧДЫН ЗУНЫ АМРАЛТЫГ эхлүүлэхээр боллоо. 2021-05-06

Элчин сайд А.Баттөр судлаач Мари Фэйвриг хүлээн авч уулзав. 2021-05-06

Гавьяат тамирчин Н.Төгсцогт дараагийн тулаанаа энэ сарын 29-нд хийхээр болжээ. 2021-05-06

Хадгаламж болон зээлийн хүү тооцох аргачлалыг Монголбанк, СЗХ хамтран батална. 2021-05-06

Г.Батбаатар: Зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор эсрэг биетийн шинжилгээ гэж аваад байна. 2021-05-06

"Тэнэж яваад халдвар авлаа гэж уурлан, над руу ариутгах бодис цацаад байна" 2021-05-06