Элчин сайд А.Баттөр судлаач Мари Фэйвриг хүлээн авч уулзав.

Элчин сайд А.Баттөр судлаач Мари Фэйвриг хүлээн авч уулзав.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, Оксфордын Их сургуулийн судлаач хатагтай Мари Фэйвриг хүлээн авч уулзаж, түүний англи хэлнээ хэвлүүлсэн “The Horde. How the Mongols changed the World” (Harvard University Press, 2021) ном болон Чингис хааны үеийг судалсан судалгаа, бүтээлийг Францын хэвлэлийн газрууд, олон нийтийн зүгээс сонирхох хандлага нэмэгдэж буй талаар харилцан ярилцав.

Судлаач Мари Фэйври Нант хотын түүхийн музейн гаргахаар төлөвлөөд буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төсөл дээр хамтран ажиллаж буй бөгөөд Чингисийн Эзэнт гүрний цаг хугацаанд хамаарах чиглэлээр идэвхтэй судалж буйгаа тэмдэглэв.

Элчин сайд А.Баттөр Их Эзэн Чингис хааны тухай болон Монгол Улсын талаарх Франц дахь монгол судлаачдын ном, бүтээл арвижиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, Нант хотын түүхийн музейн үзэсгэлэнгийн төсөл, түүнчлэн Монгол Улсын Дипломат академийн санаачлага болох “Чингис судлалд холбогдох 1000 номын сан буюу “Алтан цуглуулбар-999” төслийг дэмжихэд үргэлжлүүлэн холбоотой ажиллахаар тохиров.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ руу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар ярилцжээ. 2021-05-06

Хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт тэтгэмж олгохоор болов. 2021-05-06

Шинээр халдварын 940 тохиолдол бүртгэгэгдэж, 12 хүн нас баржээ 2021-05-06

Вакцинаа бүтэн тун хийлгэсэн бол PCR өгөх шаардлагагүй гэв 2021-05-06

Тавдугаар сарын 8-наас СУРАГЧДЫН ЗУНЫ АМРАЛТЫГ эхлүүлэхээр боллоо. 2021-05-06

Элчин сайд А.Баттөр судлаач Мари Фэйвриг хүлээн авч уулзав. 2021-05-06

Гавьяат тамирчин Н.Төгсцогт дараагийн тулаанаа энэ сарын 29-нд хийхээр болжээ. 2021-05-06

Хадгаламж болон зээлийн хүү тооцох аргачлалыг Монголбанк, СЗХ хамтран батална. 2021-05-06

Г.Батбаатар: Зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор эсрэг биетийн шинжилгээ гэж аваад байна. 2021-05-06

"Тэнэж яваад халдвар авлаа гэж уурлан, над руу ариутгах бодис цацаад байна" 2021-05-06

ОХУ-д нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар зөвлөлдөв. 2021-05-06