БНСУ –д үнэмлэхгүйгээр цахилгаан скүүтэр унавал торгох шийдвэр гарсан байна.
Цагдаагийн ерөнхий газраас Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. 'Хоёрдугаар зэргийн моторт тээврийн хэрэгслийн жолоодох үнэмлэхтэй болон түүнээс дээш жолоочийн үнэмлэхтэй хүмүүс цахилгаан скүүтэр жолоодож болно. Жолоодох үнэмлэх байхгүй хүмүүс цахилгаан скүүтэр унавал 100,000 воноор торгохоор болсон байна.
Мөн малгай болон хамгаалах хэрэгсэл зүүгээгүйгээр цахилгаан скүүтэрээр унавал 20000 воноор торгох , 2 ба түүнээс дээш хүн цахилгаан скүүтэр унавал 40.000 воноор торгох, 13-аас доош насны хүүхэд цахилгаан скүүтэр унаж байгаад баригдвал эцэг, эх асран хамгаалагчдыг нь 100,000воноор торгохоор болжээ.
Эх сурвалж : Yonhap News
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.