БНСУ-ын “GS25” сүлжээ дэлгүүр нь тун удахгүй монгол улсад албан есоор нээгдэхээр болсон байна.
БНСУ-ын “GS25” сүлжээ дэлгүүрийн компани хилийн чанад дахь хоёр дахь зах зээлээрээ Монгол Улсыг сонгожээ. Өмнө нь тус компани Вьетнамд үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө 100 дэлгүүр нээгээд байгаа аж.
“GS25” компани энэ оны эхний хагаст Монгол Улсын нийслэл Улаанбаатарт анхны төвөө байгуулж, эхний дэлгүүрээ нээж, мастер франчайз хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ. Монголд энэ оны сүүлээр нийт 50 байршилд сүлжээ дэлгүүрээ нээх талаар Korea Joongang Daily мэдээлсэн байна.
Өдгөө Монгол Улсад БНСУ-ын “CU” компанийн 110 дэлгүүр байгуулагдаад буй юм.
“GS Retail” өнгөрсөн оны эхний улиралд Монголын нэгэн компанитай хамтран 3.7 тэрбум воны хөрөнгөтэй “Digital Concept” компанийг байгуулжээ. Энэхүү компани нь “GS25”-ын Монгол дахь төвийн үүрэг гүйцэтгэх бөгөөд үйл ажиллагаа хариуцсан баг анхны дэлгүүрийг нээхтэй холбоотой ажлаа хэрэгжүүлж эхэлжээ.
Эх сурвалж: KOREA JOONGANG DAILY, AKIPRESS
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.