БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг “Rolling Stone” сэтгүүлийн нүүрийг чимнэ.

БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг “Rolling Stone” сэтгүүлийн нүүрийг чимнэ.

БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг АНУ-ын “Rolling Stone” сэтгүүлийн ирэх зургаадугаар сарын дугаарын нүүрийг чимэхээр болсон талаар тус сэтгүүл “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Ийнхүү “BTS” хамтлаг 54 жилийн түүхтэй соёл урлагийн сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны дан Ази гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг болохоор болж байна.

Долоон гишүүнээс бүрдсэн “BTS” хамтлаг 2013 оноос уран бүтээлээ толилуулж эхэлсэн бөгөөд студийн есөн цомог гаргаж, Америкийн дуучин Холзи тэргүүтэй уран бүтээлчид, Дэвид Стюарт гэх мэт продюсерүүдтэй хамтран ажиллаж байжээ.

Тэд 2020 онд “Dynamite” нэртэй дан англи хэлээрх анхны дуугаа гаргасан нь “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтын тэргүүн байрт бичигдсэн амжилт үзүүлсэн юм. 

1967 оноос эхлэн уншигчдын гарт хүрч эхэлсэн “Rolling Stone” сэтгүүл нь поп соёлын талаар голчлон өгүүлдэг Америкийн сар тутмын сэтгүүл билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “GS25”, “CU” хоорондын өрсөлдөөн Монголд үргэлжлэх төлөвтэй байна. 2021-05-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 715 хүн илэрчээ... 2021-05-13

БНСУ –д үнэмлэхгүйгээр цахилгаан скүүтэр унавал торгох шийдвэр гарсан байна. 2021-05-13

БНСУ-ын “GS25” сүлжээ дэлгүүр нь тун удахгүй монгол улсад албан есоор нээгдэхээр болсон байна. 2021-05-14

БНСУ-ын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 747-аар нэмэгдэж нийт 130,380-д хүрэв 2021-05-14

БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг “Rolling Stone” сэтгүүлийн нүүрийг чимнэ. 2021-05-14

АНУ БНАСАУ-ын заналхийллийг тогтоохын тулд цөмийн хүчин чадлаа ашиглахад бэлэн 2021-05-14

БНСУ-ын шинэ Ерөнхий сайд ажилдаа орлоо... 2021-05-14

БНСУ-ын “Пентхаус-3” зургадугаар сарын 4-нд үзэгчдийн хүртээл болгоно. 2021-05-15

“Nice Mongolia World” ХК-ийн захирал Д.Даваабаатарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа 2021-05-16

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 619 хүн илэрчээ... 2021-05-17