БНСУ-ын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 747-аар нэмэгдэж нийт 130,380-д хүрэв
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 05 дугаар сарын 14-ний 00.00 цагийн байдлаар 747-аар нэмэгдэж нийт 130,380-д хүрэв. Шинээр илэрсэн 747 тохиолдлын 18 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 120,395 (+489) иргэн эдгэрсэн бол 1,893 (+2) иргэн нас барсан.
Одоогийн байдлаар 9,281,291 (+40138) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 9,055,703 (+31700) иргэний хариу сөрөг гарч 95,208 (+7691) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,092 (+256) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тунд 7,139 хүн хамрагдаж нийт 3,719,983, бүрэн тунд 77,987 хүн хамрагдаж нийт 825,700-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.