Л.Халтар: Нийт 175 км үргэлжлэх "Богд хаан" төмөр замыг барина

Л.Халтар: Нийт 175 км үргэлжлэх "Богд хаан" төмөр замыг барина

Засгийн газрын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Богд хаан төмөр зам төсөл 10 гаруй жил яригдаж байна. Энэ бол Улаанбаатар хотын түгжрэл, түүнийг бууруулахад дэд бүтцийг дагсан гол чиглэл бий. Нийт 175 км үргэлжлэх төмөр зам яригдаж байна. Улаанбаатар хотоор төмөр зам дайрч өнгөрч байгаа гол замын дөрвөн хэсэг дээр огтолцож байгаа юм. Энэ нь авто замыг түгжрэлд их нөлөөлдөг. Харин Богд хаан төмөр замыг барьснаар авто машины гарам дээр түгжирдэг хугацааг 57 хувиар бууруулж болж байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хот дотроо баахан дэд бүтэцтэй. Үүнийг "Богд хаан" төмөр замынхаа дагуу үе шаттайгаар хотоос гаргана гэж төлөвлөж байна. Ирэх долоо хоногт Богд хаан төмөр замын техник эдийн засгийг боловсруулж, бэлтгэл ажлаа хангахад шаардлагатай төсвийг шийдүүлэхээр Засгийн газрын хуралдаанд оролцуулна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жүдо бөхийн ДАШТ Унгарт болно. 2021-05-19

МҮОХ, “Евро Трэйвел” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 2021-05-19

Нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө 2021-05-19

Нийслэлийн нэг иргэн жилд 35 өдрийг түгжрэлд, зам дээр өнгөрүүлж байна. 2021-05-19

Монголоос Францад био хүнс экспортлох талаар санал солилцлоо 2021-05-19

Л.Халтар: Нийт 175 км үргэлжлэх "Богд хаан" төмөр замыг барина 2021-05-19

Халдварын 575 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барлаа. 2021-05-19

Бизнес эрхлэгч 120 эмэгтэйг “Дэлхийн түвшний менежер” сургалтад үнэ төлбөргүй хамруулна. 2021-05-19

Үндэсний тагнуулын академийн элсэлтийн бүртгэл явагдаж байна. 2021-05-19

Д.Нарангэрэл: Архаг хууч өвчин сэдэрсэн үед вакцин хийхгүй 2021-05-19

“Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн талыг нь Зээлийн батлан даалтын сан хариуцдаг болох асуудлыг судалж байна” 2021-05-19