Халдварын 575 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барлаа.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.05.13, 11:00 цаг)
Өнгөрөгч 24 цагт 9023 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 575 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 50.099 болж байна. Мөн 6 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 227 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд
- Зөөвөрлөгдсөн - 0 (508)
- Эмнэлгээс шалтгаалах - 5 (154)
- Улаанбаатарт - 492 (44.107)
- Орон нутагт - 78
Мөн хугацаанд 865 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар Монгол Улсын хэмжээнд ковидоор өвчилж эдгэрсэн хүний тоо 43.586 болж байна.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
- 48 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос дөрөвдүгээр сарын 21-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 80 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос дөрөвдүгээр сарын 22-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 50 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 03-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 37 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 12-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 57 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 13-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 70 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 11-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.